
Хиймэл хөрс, ялангуяа хүйтэн цаг уурын нөхцөлд хүлэмжийн хийг маш идэвхтэй “шингээх” боломжтойг Оросын эрдэмтэд тогтоожээ. Нүүрсхүчлийн хий, азотын давхар ислийг Арктикийн нөхцөлд ердийн хөрснөөс хоёр дахин их шингээдэг тусгай хольцыг мэргэжилтнүүд бүтээсэн байна. Оросын шинжлэх ухааны сангаас тэтгэлэг хүртсэн энэ ажлын үр дүн ШУ-ны Catena сэтгүүлд нийтлэгджээ. Хиймэл хөрсний хольц, байгалийн хөрстэй адилаар Дэлхийн гадаргад “ноосон малгай” болж тогтсон нүүрсхүчлийн хийг шингээж бас ялгаруулж байдаг микробуудыг амьсгалуулдаг байна.
Харин нүүрсхүчлийн хийг шингээх бас ялгаруулах эрчим нь хөрсний найрлагаас шууд хамаардаг байна. 14 сар үргэлжилсэн туршилтдаа үндэслэн мэргэжилтнүүд, хиймэл хөрсний ургамлуудын нүүрстөрөгчийг жилд шингээх хэмжээ, арктикийн бүсийн хөрсний нүүрстөрөгчийн ялгарлаас хоёр дахин өндөр байх боломжтойг тогтоожээ.
Арктикийн хөрс дэлхийн дулаарлыг удаашруулдгийг эрдэмтэд тогтоожээ | ||
Үзсэн: 406 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.