Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Фүжи уул оргилбол гэрээсээ гарах хэрэггүй

2025-03-27 14:54:56
Error loading player: No playable sources found

Японы засгийн газрын дэргэдэх шинжээчдийн баг өнгөрөгч баасан гарагт Фүжи галт уул оргилох тохиолдолд нийслэл Токио болон ойролцоох мужийн ард иргэд аль болох удаан хугацаагаар гэртээ бүгэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргажээ.

Токиогийн их сургуулийн хүндэт профессор Тошицүгү Фужии тэргүүтэй шинжээчдийн зөвлөлийн энэ зөвлөмжид нийслэлийн дэвсгэр газарт оршдог японы хамгийн өндөр галт уул дэлбэрвэл тэндээс цацагдах үнс нурамнаас сэргийлэхтэй холбоотой суурь зөвлөмжүүд багтсан байна. Үнс нурамны зузаан 30см-т хүрэх тохиолдолд бороо цас орсоноор улам хүндэрч модон байшингууд нурж болзошгүй тул Засгийн газраас нүүлгэн шилжүүлэлт зарлах юм байна.

Ийм маягаар гамшгийн үеийн дөрвөн шатлалт арга хэмжээг тус зөвлөмжид багтаажээ. Фүжи уул 300 гаруй жилийн тэртээ буюу 1707 онд хамгийн сүүлд оргилсон байна. Тухайн үеийнх шиг дэлбэрэлт болох нөхцөлд Токио хот, Канагава муж болон бусад газар 10 см-с зузаан үнс нурманд дарагдаж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Фүжи уул оргилбол гэрээсээ гарах хэрэггүй  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-03-29 00:59
Хөөх галт уул юм байна. Бурхан минь

Бидэнтэй нэгдээрэй