Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Гал түймрийн аюулаас сэргийлэх шалгалтыг энэ сарын 20-ны өдрөөс эхлүүллээ

2025-03-27 15:34:50
Error loading player: No playable sources found

Нийслэлийн ойн сан бүхий газар нь түймрийн эрсдэлийн зэргээр хоёрдугаар бүс “Аюултай” гэсэн ангилалд багтдаг.

Нийслэлийн ногоон бүс, зуслан орчимд иргэдийн анхаарал, сонор сэрэмж алдсан санамсар болгоомжгүй үйлдлээс болж өнгөрсөн онд өнжмөл өвсний түймэр 83 бүртгэгдэж, айл өрхийн эд хөрөнгө, байшин сууц шатаж иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учирсан бөгөөд зарим тохиолдолд түймрийн улмаас иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учрах ноцтой үр дагавар үүсдэг.

Улсын онцгой комисс, БОУАӨЯ-ны сайд болон нийслэлийн Онцгой комиссын албан даалгавар, тушаалын дагуу гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газруудтай хамтран нийслэлийн Байгаль орчны газрын даргын баталсан эргүүл, хяналт шалгалтыг дөрвөн чиглэлд энэ сарын 20-ны өдрөөс хуваарийн дагуу явуулж байна.

Ойн тухай хуульд “Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хамааруулдаг. Энэ үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дараах зөвлөмжийг дагаарай.

  • Түймрийн аюултай улирлын үед нийслэлийн ногоон бүс орчмоор салхинд гарах, аялал зугаалгаар явахдаа байгаль хамгаалагчид мэдэгдэн “Түймрийн баталгаа”-ны хуудастай сайтар танилцан бөглөж хэвших,
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх,
  • Тамхи татах, асаагуур ашиглахаас аль болох татгалзах, түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины цог, нурмыг бүрэн унтраах,
  • Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох,
  • Иргэн, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж хэвшээрэй. 

Ой хээрийн түймэр гарсныг мэдсэн тохиолдолд өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, дуудлагыг 101, 105, 72720303 дугаартай утсанд холбогдон нийслэлийн Байгаль орчны газар болон орон нутгийн байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газарт мэдээлж иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.


Гал түймрийн аюулаас сэргийлэх шалгалтыг энэ сарын 20-ны өдрөөс эхлүүллээ   
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй