Шууд Chart

Үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөг оюутнуудад олгогдоно

2013-07-31 09:47:50

Улс орныг хөгжүүлэх хөшүүрэг болсон залуу боловсон хүчнийг бэлтгэх, тэдний орчин нөхцлийг сайжруулж, олон боломжоор хангах тухайд төрөөс багагүй анхаарч байгаа билээ. Оюутнуудад төрөөс тэтгэлэг болгон 70 мянган төгрөгийг 2012 оноос эхлэн олгох болсон. Харин оюутнууд уг 70 мянган төгрөг дээрээ урамшууллын тэтгэлэг нэмж авах боложтой болжээ. Тус урамшууллын тэтгэлэг нь 50,75,100 хувь гэсэн гурван төрөлтэй аж.

Хэрэв тус оюутан бакалаврын зэргийн өдрийн ангид 3.2-оос дээш голчтой суралцаж байгаа мөн олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, гадаадын нэр хүнд бүхий сургалтын байгууллагатай хамтарсан сургуульд гурав болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа бол 50 хувийн тэтгэлэг олгогдох юм байна.

Мөн шинээр оюутан болж буй хүүхдүүд Засгийн газраас тогтоосон эрэлттэй мэргэжлээр шалгалт өгч, 720 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд дээрх тэтгэлгийг авах боломжтой болоо.

Тодруулбал, Монгол Улсад эрэлт ихтэй 20 мэргэжлээр суралцвал энэхүү урамшуулал олгогдох юм.
МОНГОЛ УЛСАД ЭРЭЛТ ИХТЭЙ МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ

1.Aвтo замын барилга
2. Бага ангийн багш
3. Сургуулийн өмнөх боловсролын багш
4. Байгалийн ухааны чиглэлийн багш
5. Геологи
6. Гидрогеологи
7.Тидромеханик инженер
8. Усны нөөц эклоги
9. Уул уурхайн ашиглалтийн технологи
10. Уул уурхайн машин, тоног төхөөрөмж
11. Малын эмч
12. Мэдээллийн систем
13. Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
14. Сантехник, инженерийн байгууламж
15. Сэргээгдэх эрчим хүч
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөг оюутнуудад олгогдоно   
Үзсэн: 1947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй