Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ц.Болор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид болон Бранденбург муж улсын Барут/Марк хотын дарга П.Илк зэрэг албаны хүмүүсийг ЭСЯ-нд 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзаж, Мөрөн сум, Барут/Марк хот хооронд тогтоод байгаа түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Элчин зөвлөх монгол-германы харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг дурдаж, 2014 онд болох хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд анхаарч ажиллаж байгаа талаар мэдээлэв.
Мөрөн хот Барут/Марк хотын хооронд гурван жилийн өмнөөс энэхүү шууд түншлэлийн хамтын ажиллагаа тогтоож, хоёр тал олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн бөгөөд Барут/Марк хотын дарга П.Илк тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 8 дугаар сард Мөрөнд зочлох ажээ.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргыг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 1652 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.