Эдийн засаг, улс төр, соёл боловсрол гээд нийгмийн бүхий л салбарт залуусын шинэ санаа, шилдэг шийдлийг гаргаж ирэх төслийн нэгдүгээр шатанд 1700 гаруй эсээ бичлэг иржээ. Эхний шатны шалгаруулалт удирдамжийн дагуу мэргэжлийн экспертүүд ирсэн эсээ бүрийг уншиж шүүсэн байна. Энэхүү баг бүрэлдэхүүнд нийгэм, улс төр, эдийн засаг, сурган хүмүүжүүлэх гээд л хөгжлийн төлөө бүхий л салбарт өөрийн оюун ухаан, хувь нэмрээ оруулж байгаа эрдэмтэн, судлаач, багш докторууд ажиллажээ. Тус экспертүүдийг сонгосон нь төслийн хүрээнд зохион байгуулагдах сургалт, семинар, оролцогчдын даалгаварт санал бодлыг нь тусгах чухал ач холбогдолтой аж. Өөрийн шинэ санааг шингээсэн эсээгээр төслийн нэгдүгээр шатанд шалгарсан нийт оролцогчдын материалтай эрдэмтэн судлаачид уншиж танилцан, үнэлэлт дүгнэлтээ өгчээ. Мөн дараа дараагийн шатанд зохион байгуулагч, ажлын хэсгээс юун дээр илүү анхаарч ажиллах, манлайлагч залуусаа хэрхэн сургаж, бэлтгэх талаар үнэтэй санаа зөвлөгөө өгсөн байна. Төслийн шат шатны шалгаруулалтад өөрийн зохион байгуулалт, идэвх чармайлтаар манлайлан оролцогчид нийгэмд ёс зүйтэй, нээлттэй шударга өрсөлдөөнийг жишиг болгон тогтоох ажээ.
Нэгдүгээр шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогчдыг есдүгээр сарын 19, 20, 21-ний өдрүүдэд нэгдсэн журмаар улс орон даяар өрсөлдүүлэн дараагийн шатны шалгаруулалт хийгдэх ажээ. Тодруулбал, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгаас нэгдүгээр шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогчид есдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант сумын Иргэний танхимд цугларан хоёрдугаар шатны шалгаруулалтдаа оролцох юм байна. Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгаас шалгарсан оролцогчдын хоёрдугаар шатны шалгаруулалтыг есдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Орхон аймгийн Иргэний танхимд, Хэнтий, Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянзүрх, Налайх, Багануур дүүргээс төслийн нэгдүгээр шатанд шалгарсан оролцогчид есдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн Иргэний танхимд, Хан-Уул дүүргийн Иргэний танхимд есдүгээр дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь, Төв, Говьсүмбэр, Дорноговь аймаг, мөн Хан-Уул дүүргийн оролцогчид дараагийн шатны шалгаруулалтдаа хамрагдах ажээ. Мөн түүнчлэн Сүхбаатар дүүргийн Иргэний танхимд есдүгээр дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Дорнод аймаг, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн оролцогчид хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох бол Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд есдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс төслийн нэгдүгээр шатны шалгаруулалтад шалгарсан оролцогчид дараагийн шатанд өрсөлдөх юм байна. Харин Баянгол дүүргийн Иргэний танхимд есдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Баянгол дүүргийн оролцогчид тус тус хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох ажээ.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.