![](/uploads/201409/news/thumb/1e16542602ec66cc8262414f57c0cb50_x3.jpg)
Нам төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 98 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАХН-ын удирдлагууд болоод Ю.Цэдэнбал агсны төрөл төрөгсөд болох түүний төрсөн дүү 89 настай Аюуш, 86 настай Жавжмаа, ач охин Анастасия Зоригов нар түүний хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.
Түүнчлэн Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тохиолдуулан МАН-аас УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Тус ажлын хэсэг 2016 онд тохиох Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг илүү өргөн цар хүрээтэй тэмдэглэхээр зорьж байгаа ажээ.
![](/uploads/assets/image/50(4).jpg)
![](/uploads/assets/image/51(5).jpg)
![](/uploads/assets/image/52(6).jpg)
![](/uploads/assets/image/53(4).jpg)
Ю.Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв | ||
Үзсэн: 1763 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.