Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа ахмадуудыг БОНХ-ийн сайд С.Оюун хүлээн авч уулзлаа. Энэ үеэр салбарын сайд бид ахмадууд гээд гэртээ зүгээр суулгүй өөрсдийн боломжоо ашиглан хашаандаа жимсний мод, хүнсний ногоо тариалж, нийслэлийн ногоон байгууламжид хувь нэмрээ оруулж байгаа ахмадуудад талархлаа илэрхийлж, удахгүй болох олон улсын ахмадын өдрийн мэнд дэвшүүллээ. Тэрээр “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ахмадууд та бүхний туршлага, оролцоо хэрэгтэй. Таримал ойн нөөцийг нэмэгдүүлэх, тарьсан ойгоо өмчлөх, худалдах журам хэрэгжиж эхлээд байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд бидний хийж хэрэгжүүлж байгаа ажил тодорхой үр дүнд хүрч байгаа. Гэвч ойжуулалтын ажил бол төр дангаар хийх ажил биш. Та бүхний оролцоо, шинэлэг санал санаачилга хэрэгтэй. Нийгмийн төлөө, нийтийн төлөө хийх ажлын санал санаачилга дэвшүүлбэл бид бодлого шийдвэртээ тусган ажиллах болно” гэлээ.
Ахмадууд ногоон байгууламжийг нэмэгдүүлжээ | ||
Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.