Шууд Chart

Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын депутатыг хүлээн авч уулзав

2014-09-17 17:27:53

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр  манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын депутат Евгения Юрьевна Лудупова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд эрхэм хүндэт Евгения Юрьевнатай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн “Монгол Улс, Оросын Холбооны Улс уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа нь стратегийн түншлэлийн түвшинд эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар тус тус Монгол Улсад айлчиллаа. Манай хоёр орны стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа зохих түвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаа боловч эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх нөөц бололцоо их бий” хэмээн хэлэв.
 
Хатагтай Евгения Юрьевна Лудупова, Буриад Улсын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд талархаж буйгаа УИХ-ын даргад илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдтэй уулзах үеэрээ эмэгтэйчүүдийн нийгмийн болон эрүүл мэндийн, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцож буй тухайгаа танилцууллаа.
 
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Д.Арвин, УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Эдийн засгийн сайд Думнова Татьяна Гавриловна, албаны бусад хүмүүс байлцсан юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын депутатыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй