Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Орос хэлний XXVIII улсын олимпиад эхэллээ

2025-04-10 10:39:38
Error loading player: No playable sources found

Орос хэлний XXVIII улсын олимпиадын гуравдугаар шат  өчигдөр эхэлсэн. Олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 9 дүгээр ангийн төрөлд 66 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 75 сурагч, багшийн төрөлд 58, нийт 199 оролцогч мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөнө. Олимпиад 04 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Монгол улсын аварга багш, сурагчид  тодорно.

Энэ жилийн олимпиадын гол онцлог бол 12 дугаар ангийн ялагч 6 сурагчийг ОХУ-ын Засгийн газрын зардлаар ОХУ-ын их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнах явдал юм. Ийнхүү Боловсролын ерөнхий газар, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбоо, “Орос хэлний улсын олимпиад зохион байгуулах олимпиадын дэд хороо” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын хамтран зохион байгуулж буй Орос хэлний улсын олимпиад жил ирэх тусам олон улсын жишигт нийцэх өөрчлөлтүүдийг хийж байгаа аж.

Олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд хүндэт зочдоор Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал профессор Н.Мягмарцоож, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ерөнхийлөгч профессор Ц.Магсар, Боловсролын Ерөнхий Газрын Суралцагчийн үнэлгээний хэлтсийн дарга Г.Гүррагчаа нар оролцон багш, сурагчдад амжилт хүсэв.


Орос хэлний XXVIII улсын олимпиад эхэллээ   
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Би [127.0.0.xxx] 2025-04-11 15:18
МУБИС гадаад хэлний баг хамт олон арай л худалаа дүгнэсэн. 98% хийсэн сурагч байранд орсонгүй. Харамсалтай

Бидэнтэй нэгдээрэй