
Брокерийн үйлчилгээ эрхлэгч “Pear Capital” компани эцэг эх нь өөрсдийн гэсэн ажил бизнестэй, 20-69 насны 3000 хүнээс гэр бүлийн компаниа өвлөн ажиллуулах эсэхийг нь судалж, санал асуулга судалгаа авчээ. Ингэхэд тэдний 18,6 хувь буюу 537 нь хэдийн гардан ажиллуулж байгаа гэсэн бол, 16,8 хувь нь ирээдүйд залгамжилна гэсэн байна.
Гэтэл 64,6 хувь нь “өв залгамжилж үргэлжлүүлэх” бодолгүй гэж мэдэгджээ. Тэдний дийлэнх олонх буюу 51,3 хувь нь “өөр зүйл хийх хүсэлтэй” гэж мэдүүлсний зэрэгцээ 32 хувь нь ажил бизнес эрхэлснээр тогтвортой амьдрах боломжгүй гэж үзсэн бол, 23,3 хувь нь хариуцлага хүлээх хүсэлгүй гэдгээр тайлбарласан байна. Хувийн компанитай эсвэл хувиараа бизнес эрхлэгчдийн үр хүүхдүүдийн 68 хувь нь эцэг эхийнхээ хийж байсныг хийх хүсэлгүй гэсэн бол, 49 хувь нь “хэцүү харагддаг”, 32,4 хувь нь “өөр зүйл барьж авахаар шийдсэн, 22,6 хувь нь “эцэг эх шигээ байж хангалттай мөнгө олж чадахгүй” гэдэг бодолтой явдгаа илэрхийлжээ. Ерөнхийдөө, эцэг эхэд нь тулгарч байсан бэрхшээлүүдийг ойроос харж мэдэрсэн хүүхдүүд нь тэдний мөрөөр замнахгүй гэж эртнээс шийдсэн байдаг нь харагджээ.
Японд гэр бүлийн бизнесийн гуравны хоёр нь залгамжлагчгүй болох эрсдэлд оржээ | ||
Үзсэн: 1348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.