Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гамшгаас хамгаалах сургалтад хамруулжээ

2014-09-18 09:28:24

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мон 13/301 төсөлтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага  олгох“ сургалтыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд зохион байгуулжээ.    

Тус сургалтад Монголын дүлий иргэдийн нийгэмлэг, Хараагүй иргэдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн багш ажилчид зэрэг байгууллагуудын нийт 60 иргэн хамрагдсан байна.

Сургалтад оролцогчдод Гамшгийн менежмент, Газар хөдлөлтийн аюул, Гал түймрийн шалгаан түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, Амилуулах суурь тусламжийн анхан шатны мэдлэг олгох танхимийн сургалтыг зохион байгуулжээ. Түүнчлэн  сургалтад оролцогчдод аврах ажиллагаанд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, түүний хэрэглээ, газар хөдлөлтийн үед болон утаат орчноос гаргах дадлага, барилга дээрээс нэрвэгдэгсдийн буулгах болон оролцогчдын биеэр хийх дадлага, сургуулийг  НОБГ-ын харьяа Аврах бүлэг 105-ын аврагчид удирдан зохион байгуулсан байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гамшгаас хамгаалах сургалтад хамруулжээ  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй