Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Потомакийн их сургуультай боловсрол, судалгаа, чадавх, засаглал, технологийн салбарт хамтран ажиллана

2025-04-15 10:34:35
Error loading player: No playable sources found

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон АНУ-ын Потомакийн их сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Гэрээг НЗДТГ-ын дарга Д.Амгалан, Потомакийн их сургуулийн Ерөнхийлөгч Андреа Кемп-Куртис нар үзэглэв.

Тодруулбал, талууд 2023 оны 10 дугаар сард харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, Улаанбаатар хотын төрийн албан хаагчдын боловсрол, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байв.

Тэгвэл өнөөдөр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, боловсрол, судалгаа, чадавх, засаглал, технологийн салбарт хамтран ажиллахаар боллоо.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулснаар соёлын арга хэмжээ, хурал, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулах, Улаанбаатар хотын хотын засаглал, үйлчилгээг сайжруулахад ухаалаг хотын технологийг нэгтгэсэн төслүүдэд хамтрах, хотын хөгжил, засаглал, ухаалаг хотын шийдэл, төрийн удирдлагын чиглэлээр хамтарсан судалгаа хийх, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдыг зайнаас суралцах боломжоор хангах цахим курс, боловсролын платформыг хөгжүүлэх зэрэг боломж бүрдэж байна.


Потомакийн их сургуультай боловсрол, судалгаа, чадавх, засаглал, технологийн салбарт хамтран ажиллана   
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй