Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-д их засвар хийж, шинэчилнэ

2025-04-15 12:53:48
Error loading player: No playable sources found

2025 оны төсвийн тодотголоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийслэлийн өмчийн зарим эмнэлгүүдийн барилгыг засварлаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-д их засвар хийж, шинэчилнэ. Үүнтэй холбогдуулан тус төвийн тусламж, үйлчилгээг дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн засвар дуустал Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах салбар амбулаторид түр хугацаагаар шилжүүлэхээр боллоо.

Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Бат-Ирээдүй “Иргэдийн дунд тус эмнэлгийн үйл ажиллагааг зогсооно гэсэн ташаа мэдээлэл гараад байгаа. Эмнэлгийн үйл ажиллагааг зогсоохгүй, харин их засвар хийж, шинэчилнэ. Энэ хүрээнд гадна, дотор тохижилтыг орчин үеийн хэв маягтай болгохоос гадна шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх юм. Цаашид уг эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлж, хүүхдийн болон дотрын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Түүнчлэн хуулийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрхийг нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлдэг. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг томилсон. Гэвч тус төвийн өмнөх удирдлага болон зарим ажилтнууд НЭМГ-ын даргын шийдвэрийг эсэргүүцэж, ажил хүлээлцэх боломжоор хангаагүй. Иймээс өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус төвийн гүйцэтгэх захирал А.Дэлгэрбаяр тухайн албан хаагчдыг ажлаас чөлөөллөө.


“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-д их засвар хийж, шинэчилнэ  
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй