
Боловсролын Яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон Хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд сургалт, судалгааны тоног төхөөрөмжийн худалдан авах ажиллагаа үе шаттайгаар зохион байгуулагдаж ирсэн.
Энэ удаад Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн инженерийн сургалтын цахим контентыг боловсруулах, цахим сургалтыг дэмжих зорилгоор 395,494 ам.долларын үнэ бүхий 63 нэр төрлийн 428 ширхэг тоног төхөөрөмж болон лабораторийг албан ёсоор хүлээлгэн өглөө.
Төслийн хэрэгжих хугацаанд лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг 3 их сургуулийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн, 2014-2025 онуудад үе шаттайгаар зохион байгуулсны үр дүнд Монгол Улсын их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 91 лабораторид нийт 16,9 сая ам.долларын өртөг бүхий 686 нэр төрлийн 3629 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлээд байгаа юм.
Тоног төхөөрөмжүүдийг сургалт, судалгаандаа ашигласнаар бакалаврын сургалтын хөтөлбөрийн чанар олон улсын түвшинд хүрэх, сургалтын лабораториуд шинээр байгуулагдаж багш нар оюутнууддаа тухайн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг хэрхэн яаж ашиглах дадлага хийх, оюутнууд онолын мэдлэгээ бататган туршилт, судалгааг бие даан хийх боломж бүрдэж байгаа юм.
ШУТИС-д сургалтын тоног төхөөрөмж, лабораторийг хүлээлгэн өгөв | ||
Үзсэн: 422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.