![](/uploads/201409/news/thumb/1854cec378f3c702a3390371302948e6_x3.jpg)
НАТО-гийн Умард Атлантын зөвлөл өнгөрсөн наймдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв /ЭДАСТ/-ийг "НАТО-гийн боловсрол, сургалтын төвүүд"-ийн сүлжээнд оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ЭДАСТ-ийг НАТО-гийн боловсрол, сургалтын төв гэж хүлээн зөвшөөрч батласныг тус байгууллагын Улс төр, аюулгүй байдлын бодлогын ерөнхий газраас албан ёсоор мэдэгджээ.
НАТО-гийн боловсрол, сургалтын төвүүдийн сүлжээнд гишүүн болон түнш 23 орны 26 төв багтаж байсан бол Монгол Улс 24 дэх орон, Зэвсэгт хүчний ЭДАСТ нь 27 дахь төв болж байгаа юм.
Эдгээр төвүүдэд төрөл бүрийн цэрэг, мэргэжлийн дамжаа, семинар, бага хурал явуулахаас гадна НАТО болон НҮБ-ын ажиллагаанд оролцуулах цэргийн болон энгийн алба хаагч, цэргийн багуудад зориулсан хээрийн болон команд-штабын сургуулиудыг зохион байгуулдаг аж. Энэ жил манайхаас гадна АНУ-ын Тусгай ажиллагааны нэгдсэн их сургууль, Маршалын төвийн дэргэдэх Хэлний сургалтын төв тус сүлжээнд элсэхээр мэдүүлгээ өгсөнөөс манай ЭДАСТ-ийг ийнхүү баталжээ.
"НАТО-гийн боловсрол, сургалтын төвүүд"-ийн сүлжээнд оров | ||
Үзсэн: 1074 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.