Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр есдүгээр сарын 17-18-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1226 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Мөн түүнчлэн энэ хугацаанд нийслэлд золгүй байдлаар найман хүн нас барж хулгайлах 11 гэмт хэрэг, танхайрах дөрвөн гэмт хэрэг, зам тээврийн хэрэг 15, осол 16 гарч 15 хүн гэмтсэн байна.
Золгүй байдлаар найман хүн нас баржээ | ||
Үзсэн: 1284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.