
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ээлжит 11 дүгээр хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх болон Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, батлав.
Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг Төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцуулахаар ирүүлсэн Баян-Өлгий аймгийн иргэний хүсэлтийг баталгаажууллаа.
Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдах, мөн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн даргын албан тушаалд томилсон хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлантай танилцав.
Бусад асуудлаар үргэлжлүүлэн хуралдаж байна.
Төрийн албаны зөвлөл хуралдаж байна | ||
Үзсэн: 290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.