Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нэг тэрбум 600 сая төгрөг зарцуулж БГД-ийн 20-р дунд сургуулийн байрыг өргөтгөжээ. Хуучин гурван давхар барилга дээр нэг давхар нэмж барьснаар 15 анги, танхим шинээр нэмэгдсэн буюу 450 хүүхдийн суудал нэмэгдсэн байна.
Үүнээс гадна сургуулийн их засварыг дээрх хөрөнгөөр давхар гүйцэтгэсэн байна. Үүнд, нийт анги танхимын хаалга, цахилгааны шугам, сургуулийн интернэтийн болон кабел, дотоод холбооны шугамыг шинэчилж, бүх модон цонхыг вакум цонхоор сольжээ. Мөн сантехникийн бүрэн засвар хийсэн байна. Баянгол дүүрэгт хүн ам ихээр суурьшсан, бусад дүүрэгтэй харьцуулахад сургуулийн насны хүүхдийн тоо илүү. Тиймээс нэг ангид өдрийн гурван ээлжээр хичээллэдэг байж. Харин БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар дээрх асуудлыг бүрэн шийдэж, 12-р сараас хоёр ээлжээр хичээллэж эхлэх юм байна.
20-р дунд сургуулийн байрыг дөрвөн давхар болголоо | ||
Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.