Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

2025-04-23 14:42:12
Error loading player: No playable sources found

Улаанбаатар Төмөр зам ХНН-ээс 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 28-ны өдрийг дуустал зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт орсон өөрчлөлтийг танилцууллаа. 

Үүнд:


1. Эрдэнэт:

  • Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн галт тэрэг Улаанбаатар хотоос дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 18:55 цагт хөдөлж, Эрдэнэт өртөөд 08:30 цагт очно.
  • Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг Эрдэнэт өртөөнөөс дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 17:10 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 06:15 цагт ирнэ.

2. Сүхбаатар:

  • Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос 09:35, 18:55 цагт хөдөлж, Сүхбаатар өртөөд 18:50, 04:35 цагт очно.
  • Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг  дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Сүхбаатар өртөөнөөс 19:56 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 06:15 цагт ирнэ.
  • Дөрөвдүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн Сүхбаатар өртөөнөөс 05:55 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 15:20 цагт ирнэ.

3. Дархан:

  • Улаанбаатар-Дархан чиглэлийн галт тэрэг Улаанбаатар хотоос 09:35, 18:55 цагт хөдөлж, Дархан өртөөд 16:35, 01:58 цагт очно.
  • Дархан-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг Дархан өртөөнөөс 08:15, 23:20 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 15:20,  06:15 цагт ирнэ.


Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо  
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-04-24 12:35
Цонхоор юм харах юм чин зун бол эрт хөдөл

Бидэнтэй нэгдээрэй