Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна

2025-04-25 09:28:05
Error loading player: No playable sources found

Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжны нийтийн эзэмшил, явган хүний зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэнэ.

Тодруулбал, нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Ажил гүйцэтгэх гэрээг есөн багц ажилд байгуулсан бөгөөд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хийж байна.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, нийслэлийн Замын хөгжлийн газар, Хот төлөвлөлт судалгааны институт, холбогдох хяналтын инженерүүд, дүүргийн менежерүүд, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл, НЗДТГ-ын хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтаар дулааны улиралд иргэдэд саад учруулахгүйгээр авто замын бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан явган замын тохижилтыг гүйцэтгэх чиглэл өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй