Шууд Chart

Монгол Улс, БНХАУ-ын хооронд 425 гэрээ байгуулжээ

2014-09-19 08:50:34

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон 1949 оноос хойш хоёр орны хооронд байгуулсан бүх гэрээний үйлчлэлийг цэгцлэх талаар 2008 онд Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын дэд дарга Си Зиньпины айлчлалын үеэр тохиролцсон байдаг.

1949-2012 онд хоёр орны хооронд 425 гэрээ байгуулснаас 152 гэрээ нь хүчин төгөлдөр мөрдөгдөж, 273 гэрээний үйлчлэл дуусгавар болсныг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг тогтоожээ.
 
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Засгийн газар хоорондын протоколыг баталлаа. Өнөөг хүртэл байгуулсан гэрээнүүдийн үйлчлэлийг тодорхой болгож, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаанд эрх зүйн талаас хувь нэмэр оруулах энэ протоколд БНХАУ-ын дарга Си Зиньпины өнгөрөгч наймдугаар сард Монголд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурсан юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол Улс, БНХАУ-ын хооронд 425 гэрээ байгуулжээ  
Үзсэн: 998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй