![](/uploads/201307/news/thumb/3a7d674d527c6b9bbe6c47db871854c8_x3.jpg)
Нийслэлд хотод маань 1965-2000 оныг хүртэл баригдсан 1000 гаруй угсармал орон сууц байдаг байна. Угсармал орон сууцнууд олон жил ашиглагдаж, хуучирч муудсанаас дулааны алдагдал ихэсдэг. Харин тус орон сууцнуудын дулааны алдагдал 35-40 хувиар нэмэгдсэн бөгөөд хана, тааз, шалны завсараар дулаан алдагдах болжээ. Үүний дагуу УБ цахилгаан сүлжээний инженерүүд Улаанбаатар хотын эрчим хүчийг хэмнэх, угсармал байруудыг дулаалах, техникийн шинэчлэл хийх шаардлагатай байгааг судалсан байна. Учир нь хана, таазнаас дулаан алдагдах тусам эрчим хүчний хэрэглээ ихэсдэг аж.
Хэрэв Улаанбаатар хотын бүх угсармал орон сууцыг хөөсөнцөр буюу полистрол дуулаалгаар дулаалвал дулааны алдагдал 35-40 хувиар буурах боломжтой. Нийслэлийн бүх угсармал орон сууцыг ийм байдлаар дулаалж, дулаан алдагдлыг нь зогсоож чадвал 80 Гкал/ц орчин дулааны нөөц гаргах боломжтой ажээ.
Энэ хэмжээний дулааныг хэмнэснээр 3,4-р хорооллуудын хэмжээний орон сууцны хорооллыг дулаанаар хангах боломж бүрдэх юм. Цаашилбал шинээр дахин төлөвлөлт хийж байгаа гэр хорооллуудад сүндэрлэх орон сууцны хорооллын дулааныг шийдвэрлэхэд энэхүү хэмнэлт маш чухал нөлөө үзүүлэх юм байна.
Угсармал байруудын дулааны алдагдал 35-40 хувиар нэмэгджээ | ||
Үзсэн: 1270 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.