Шууд Chart

Монгол, Турк улс батлан хамгаалах салбарт хамтран ажиллана

2014-09-19 09:00:20

Монгол, Туркийн Засгийн газар хоорондын Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр болон уг хэлэлцээрийн хүрээнд өнгөрөгч 2013 оны 11 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотноо “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ыг байгуулсан юм. Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг протоколыг баталжээ.

Тус хэлэлцээрийг баталснаар БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсын батлан хамгаалах салбарт хоёр сая гаруй турк лирийн хэмжээтэй буцалтгүй тусламж авах эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд Батлан хамгаалах яам дээрх төсөвт тааруулан БНТУ-ын цэргийн үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болох ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол, Турк улс батлан хамгаалах салбарт хамтран ажиллана   
Үзсэн: 1273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй