Газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй компаниудын 2015 онд бүрдүүлэх нөөцийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг Засгийн газраас баталлаа.
Тодруулбал, Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг ирэх онд 88900 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг ирэх 2015 оны гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгасан байна. Түүнчлэн, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судлаж танилцуулахыг Шадар сайд Д.Тэрбишдагва, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт үүрэг болгожээ.
Сүүлийн хоёр жилд газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг 80480 тонноос доошгүй хэмжээнд барьж байна. Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу 13 аж ахуйн нэгж А-80 автобензин 7570 тонн, АИ-92 автобензин 21820 тонн, дизелийн түлш 46730 тонн, ТС-1 онгоцны түлш 4360 тонн нөөцтэй байх үүрэг хүлээж, шатахууны хомсдол үүсгэлгүй ажиллаж байна. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээнд гарсан өөрчлөлттэй уялдуулан ирэх онд компанийн бүрдүүлэх нөөцийн хэмжээг ийнхүү шинэчилж байгаа юм.
Улсын нөөц нэмж бүрдүүлэхээс гадна хадгалах агуулах нэмж барих шаардлагатай байгаа аж. Мөн улсын нөөц хадгалах 90 мянган тоннын багтаамжтай агуулахыг хамгийн ашигтай байрлалууд буюу төмөр зам дагуу Улаанбаатар, Дархан, Говьсүмбэр, Замын-Үүдэд барихаар телөвлөснөөс одоогийн байдлаар 5000 метр куб багтаамжтай есөн ширхэг савны суурийн ажил, төмөр замын далангийн хөрс хуулалт, газар шорооны ажил дуусч, зам төмөр, дэр модыг татан аваад байгаа юм байна.
Шатахууны нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоолоо | ||
Үзсэн: 1239 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.