![](/uploads/201409/news/thumb/bbbf70a501f00b8a168650d5b4e036f5_x3.jpg)
Манай улсад сүүлийн дөрвөн жилийн дотор хог хаягдлын хэмжээ гурав дахин буюу жилд 500 мянган тонноор нэмэгдэн 2013 оны байдлаар улсын хэмжээнд жилд үүсч байгаа хог хаягдал 2.4 сая тонн хүрчээ. Гэтэл хот суурин газрын хог хаягдлыг уламжлалт хэлбэрээр олон мянган га талбайд дарж булдаг хэвээр байгаа юм.
Үүнтэй холбогдуулан уг асуудлыг шийдэхээр Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас баталлаа.
Экологид халтай үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний импорт, хэрэглээг багасгах, хог хаягдлыг эргүүлэн ашиглах, эрчим хүч гарган авах зэрэг замаар байгальд булж устгах хаягдлыг багасгахад чиглэсэн ажлуудыг уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажээ.
Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрт төрийн байгууллагууд, бүх шатны Засаг дарга, хувийн хэвшил, шинжилгээ судалгаа, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоо, удирдлага зохион байгуулалтыг тодорхой тусгажээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр төв суурин газарт эрүүл ахуйн шаардлага хангасан төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаа жигдэрч, нийт хог хаягдлын 20-оос доошгүй хувийг эргүүлэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар дахин боловсруулдаг болох юм байна.
Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг батлав | ||
Үзсэн: 1331 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.