Шууд Chart

Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

2014-09-19 10:21:13

Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Монгол Улсын эрдэс баялгийн салбар ил тод байх эрх зүйн орчин бүрдсэнээр урт хугацаанд нийгэм, эдийн засагт дараах эерэг үр дүн гарна гэж хууль санаачлагчид тооцож байна. Тухайлбал:

1.    Олон улсын дэвшилтэт хандлагад нийцсэн хамтын удирдлага, хамтын хяналтын бүтэц, зохион байгуулалт бий болно.
2.    Энэ салбарын аж ахуйн нэгжүүд үргүй зардал гаргадаг, авлига, хууль бус төлбөр өгч авдаг зэрэг зохисгүй хандлагыг халах эрх зүйн зохицуулалт  болно.
3.    Эрдэс баялгийн салбар дахь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зохистой түншлэлийн хэлбэр бий болно.
4.    Олборлогч компаниуд, төр, олон нийтийн байгууллага хоорондын харилцаа, үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд ил тод болж олон нийт хяналт тавих боломжтой болно.
5.    Олборлогч компаниудын зардал буурснаар ашигт ажиллагаа нэмэгдэж улс, орон нутгийн төсөвт төлдөг татвар, хураамж, орлого нэмэгдэнэ.
6.  Эрдэс баялгийн салбараас төрийн байгууллагад төлсөн татвар, хураамжийн зарцуулалт, хуваарилалт, ил тод болсноор баялгийн илүү зохистой удирдлагыг хэрэгжүүлэх хандлагыг бэхжүүлнэ гэж үзэж байгаа ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ  
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй