![](/uploads/201307/news/thumb/fdb4c096c358949e045513c423c5dd86_x3.jpg)
Гэмт хэрэгтэн Лу Ютин 1993 оноос 2009 он хүртэл Хятадын Тианяаны түргэн хоолны компанид ажилладаж байжээ. Цалин хөлсөө голсон Лу одоогоос таван жилийн өмнө зоогийн газрын эзэдтэйгээ маргалдсаны улмаас тэднийг шавж устгагч галын насосоор шалз түлсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй захирлаа есөн найзых нь хамт хөнөөснийхөө дараа махаар нь банш чимхэж Япон руу экспортолсон юм.
Японы зах зээлээр дамжин хэрэглэгчдийн гарт ямар нэгэн хяналтгүйгээр хүрч очсон хүний махан баншийг хамгийн түрүүнд таван настай охин идэж, хордон эмнэлэгт хүргэгдсэн. Үүний дагуу баншийг лабораторийн шинжилгээнд илгээхэд шуугиан дэгдээсэн хариу гарсан байдаг.
Лабораторийн шинжээчид савласан баншны найрлагаас маш хүчтэй хорт метамидопос буюу муудсан хүний махнаас илэрдэг бактери олжээ. Охин ч удалгүй өөд болж, худалдааны төвүүдийн лангуун дээр борлуулагдаж байсан япон иргэдийн махтай баншийг хураан авсан юм.
Түүнийг 2010 оны нэгдүгээр сард баривлчан хорьж, Хятадын Ардын шүүхээс нээлттэй яллах дүгнэлт үйлдүүлэхээр хяналтын шатанд шилжүүлжээ. Хоёр жилийн турш Лу Ютиныг хайсны эцэст Хэфэй мужийн нэгэн хотоос баривчлан хорьсон юм. Харин одоо түүнийг япончууд болон нутгийн иргэд цаазаар авахыг Хятадын Ардын шүүхээс шаардсаар байгаа. Луг шүүх хурлын хоёр дахь өдөр Японы гадаад хэргийн дэд сайд Акитака Сайки Хятадад айлчлав. Хятадын тал Лу Ютиныг хэрхэн яллахаас хамаарч хоёр улсын ирээдүйн дипломат харилцаа шийдэгдэхийг Акитака Сайки уламжилсан.
Мөн саяхан улиран сонгогдоод буй Японы ерөнхий сайд Шинзо Абэ хоёр улсын эртний харилцааг тунгаан бодож, Лу Ютинд зохих ялыг нь оноохыг Бээжинд уриалсан билээ.
Хүний махаар банш чимхэгчийг цаазлахыг шаардсаар байна | ||
Үзсэн: 2200 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.