Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо

2025-05-13 09:07:58
Error loading player: No playable sources found

Нийслэл хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ.

Эдгээр төсөлд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн удирдлага, Монголын барилгын үндэсний ассоциаци болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Энэ талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Мега төслүүдэд дотоодын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулна. Мөн дотоодын компаниудтай хамтарч залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх, соён гэгээрүүлэх компанит ажил зохион байгуулна” гэлээ.

Уулзалтаар мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудыг дэмжиж, хамтарч ажиллах санамж бичиг байгуулахаар болсон юм.


Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо  
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй