Шууд Chart

Израйль, Палестины талууд энхийн хэлэлцээ хийж байна

2013-07-31 12:53:21

АНУ-ын төрийн департмент Израйль, Палестиний төлөөлөгчид оролцож байгаа энхийн хэлэлцээ Вашингтонд эхэллээ. Тус хэлэлцээ 2 хоног үргэлжилнэ. 3 жилийн дараа анх удаа эхэлж байгаа энэ хэлэлцээнд АНУ зуучлагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тус бүс нутаг төдийгүй дэлхийн энх тайван, тогвтортой байдалд өөрсдийн үүргийг гүйцэтгэж байгаагийн илрэл гэж үзэж байгаа юм. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Энэ хэлэлцээг үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Энх тайван, аюулгүй байдлыг авчрахын төлөө АНУ энэ хэлэлцээг дэмжин ажиллах болно ” гэсэн байна. Мөн энэхүү хэлэлцээг эхлэхийг 2 талд уриалсан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Хэлэлцээнд оролцогч 2 талын төлөөлөгчид зарим хүнд хэцүү асуудлууд дээр ухаалаг, хүлээцтэй байр сууринаас хандаж, хэлэлцээг амжилтанд хүргэнэ” гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Ийнхүү энхийн хэлэлцээний ширээний ард суух хүртлээ хурцадсан Израйль, Палестины хоорондын маргаан Израйлийн тал 2 улсын хилийн зурваст Еврейн суурин барьснаас үүдэлтэй, олон асуудлуудаас болж бий болсон юм. Гэхдээ, тус 2 улс энэ маргаанаа зогсоож, энх тайвныг эрэлхийлж байгаагаа илэрхийлж Израйлийн тал Палестиний хоригдлуудыг суллах болсноо мэдэгдсэн юм. Ийм нөхцөл байдалд энхийн хэлэлцээний үр дүнгээс хамаарч Ойрхи Дорнод тэр дундаа олон жил үргэлжилсэн Израйль, Палестиний мөргөлдөөн цааш хэрхэн үргэлжлэх вэ гэдэг нь шийдэгдэх юм.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израйль, Палестины талууд энхийн хэлэлцээ хийж байна  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй