![](/uploads/201409/news/thumb/92cbbb9a1d82f2932eeb8d49372fa174_x3.jpg)
Өнгөрсөн долоо хоногт тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал, Гадаад харилцааны сайдын зөвлөх О.Машбат нар Twitter компаний Олон нийтийн бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч К.Кровэлл болон Microsoft компанийн Олон улсын худалдаа стратеги хариуцсан Ахлах захирал Дороти Дворскин нартай Вашингтон хотноо уулзжээ.
Уулзалтын үеэр Элчин сайд С.Бадрал Засгийн газар хоорондын Онлайн эрх чөлөө эвслийг Монгол Улс тэргүүлж байгаа талаар танилцуулж, интернет эрх чөлөө, ардчилалын үнэт зүйлийг сурталчлах, мэдээллийн технологийн салбарт хэрхэн хамтарч ажиллаж болох талаар санал солилцсон байна.
Мөн ирэх 2015 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо болох Онлайн эрх чөлөө эвслийн Сайд нарын бага хуралд оролцож, тус тусын компанийн тусгай арга хэмжээ зохион байгуулахыг урьсанд К.Кровэлл, Д. Дворскин нар нааштай хүлээн авчээ.
Twitter, Microsoft-ийн төлөөлөлтэй уулзав | ||
Үзсэн: 719 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.