Шууд Chart

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төлөөлөгчидтэй уулзав

2014-09-22 10:32:45

Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн, Намын Төв хорооны Олон улсын харилцааны асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга ноён Кан Сөк Жү тэргүүтэй төлөөлөгчдийг өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны сайд Л.Болд хүлээн авч уулзжээ.

Ноён Кан Сөк Жү эрх баригч АН болон сөрөг хүчин МАН –ын Ерөнхий нарийн бичгийн дарга нартай албан ёсны уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхсан юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төлөөлөгчидтэй уулзав  
Үзсэн: 810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй