Шууд Chart

Сарлагийн наадам амжилттай боллоо

2014-09-22 10:36:34

Өвархангай аймгийн Өндөр Хясааны аманд өндөр уулын бүсийн нүүдэлчин ард түмний амьжиргааны гол эх үүсвэр болсон сарлагийн амьдралын онцлог ашиг шим, үр өгөөжийг  олон нийтэд таниулан харуулсан сарлагийн наадмыг өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулжээ.

Уг наадам нь жуулчдыг анхаарал, сонирхлыг ихээхэн татдаг сайтар зохион байгуулагддаг  манай улсын томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. Энэхүү баярт нутгийн иргэд идэвхтэй оролцож нүүдлийн соёлыг хүрэлцэн ирсэн 300 гаруй жуулчдад таниулахын сацуу урлагийн тоглолт, сарлагийн уралдаан, сарлагийн поло зэрэг олон сонирхолтой арга хэмжээг өргөн дэлгэр зохион явуулжээ. Тэр дундаа  сарлагийн поло  олон жуулчид, үзэгчдийн сонирхолыг татаж чадсан төдийгүй маш өрсөлдөөнтэй тэмцээн болсноороо ихээхэн онцлог байсан гэж зохион байгуулагчид хэлж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Сарлагийн наадам амжилттай боллоо  
Үзсэн: 1863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй