Шууд Chart

Монгол эсгий урлалын баяр болжээ

2014-09-22 10:40:16

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Тээлийн гол хэмээх газарт “Монгол эсгий урлалын баяр” өнгөрөгч долоодугаар сард амжилттай болж өнгөрчээ.

Энэхүү баярт гадаад дотоодын олон жуулчид хүрэлцэн ирж Монгол туургатны эсгий хийх арга барилыг суралцан энэхүү арга хэмжээнд гар бие оролцож, харилцан туршлага солилцсон баяр хүргэсэн байна. Эсгий хийх олон үе шат, нарийн нягт нямбай ажил хийгээд үндэсний уламжлалаа олонд таниулахад энэхүү арга хэмжээ ихээхэн үр дүнтэй үйл ажиллагаа болжээ. Түүнчлэн  Өвөрхангай аймгийн Соёл урлагийн газраас үндэсний дуу бүжгийн тоглолт үзүүлж баярт хүрэлцэн ирсэн зочдод бэлэг барьсан ажээ.  Мөн Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ болон Соёл, Хамтын ажиллагааны зөвлөх Жан-Флоран Филлтц нар  хүрэлцэн ирж Монгол эсгийн урлалын баярт оролцсон байна.
 
Тус баярын үеээр нутгийн иргэд хурдан хүлгээ уралдуулж, баярын хамгийн дэгжин хосуудыг шалгаруулж олон олон сонирхолтой хөтөлбөрүүдийг зохион байгуулсан нь ирсэн зочдод таатай байлаа. Энэхүү баярыг Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яамнаас бодлогын хүрээнд дэмжиж  хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд цаашид  улам өргөн хүрээг хамруулж энэхүү баярыг өрөгжүүлэн зохион байгуулах бодлого баримталж ажиллах ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол эсгий урлалын баяр болжээ  
Үзсэн: 2287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй