Шууд Chart

“Багц цахилгаан станцPPS”-ыг ашиглах боломжийг судална

2014-09-22 10:50:12

Энэ оны тавдугаар сард болсон “Energy Mongolia 2014 ” олон улсын хурал, үзэсгэлэнгийн үер Солонгосын “Asia Holding”, “Hyundai Heavy Industries”, “Meritz Securities” байгууллагуудтай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын цахилгаан ба дулаан хангамжийг сайжруулах зорилгоор Багц Цахилгаан Станцыг (PPS)-ыг барьж байгуулах, ашиглах боломжийн талаарх судалгааны төслийг хамтран хэрэгжүүлэхээр “Харилцан ойлголцлын санамж бичиг” ийг байгуулсан юм.      

Энэ санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын хамгийн их утаатай тодорхой байрлалуудад Монгол орны нөхцөлд хямд өртгөөр дулаан цахилгааныг хослон үйлдвэрлэдэг Багц цахилгаан станцыг суурилуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг эхлүүлэхээр ЭХЯ-ны харъяаЭрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Солонгосын “Asia Holding”компанитай Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
 
Судалгааны ажлыг 90 хоногийн хугцаанд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд судалгааны үр дүнгээс шалтгаалж Монгол Улсад зөөврийн багц цахилгаан станцыг барьж байгуулах, дулаан, цахилгаан үйлдвэрлэх асуудал шийдэгдэх юм. Дашрамд дурьдахад ЭХЯ-ны харъяа Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн нь судалгаа, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, эрчим хүчний зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит үйлдвэрийн газар юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Багц цахилгаан станцPPS”-ыг ашиглах боломжийг судална  
Үзсэн: 1496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй