Ой, модны салбарын 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Ой мод-Үндэсний үйлдвэрлэл 90” үзэсгэлэн өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийжээ.
Байгаль орчин ногоон хөгжлийн Дэд сайд Б.Тулга, Үйлдвэр хөдөө аж ахуйн Дэд сайд Б.Цогтгэрэл, БОНХЯ-ны Ойн хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч, ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн газрын дарга Н.Баярмаа Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Баасанбямба нар тууз хайчлан үзэсгэлэнг нээсэн байна.
Үзэсгэлэнд мод үржүүлэг,үрсэлгээний салбарын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөл 50 гаруй ААН болон хувь хүмүүс оролцож гал тогоо болон гэрийн тавилга, Монгол гэр, модон тоглоом зэрэг олон бүтээгдэхүүнээ дэлгэгджээ.
“Ой мод-Үндэсний үйлдвэрлэл 90” үзэсгэлэн нээлтээ хийжээ | ||
Үзсэн: 1683 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.