Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулав

2014-09-22 10:58:13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсээд байгаа сөрөг таагүй нөлөөлөл, эрсдэлийг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон.

Уур амьсгалын асуудлаархи Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа БОНХЯ-ны Хаан танхимд боллоо. Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Цагаан, БОНХ-ийн Сайд С.Оюунд гардуулан өглөө.
 
Монгол Улсын тогтвортой, ногоон хөгжлийн бодлогыг улс орны болон нийгэм эдийн засгийн салбарууд орон нутгийн хөгжлийн бодлого стратегитэй уялдуулан хэрэгжүүлэх ёстойг Ерөнхийлөгч зарлигтаа тусгасан байна. Мөн ард иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын уур амьсгалын өөрчлөлтөд өртөх байдлыг бууруулах, уур амьсгалдаа зохицсон аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж, амьдралын дадал зуршил хэвшлээ өөрчлөхөд нь дэмжлэг үзүүлж, тэднийг шаардлагатай мэдээлэл чиглэлээр хангах тухай заасан байна.
 
Түүнчлэн агаарт ялгаруулж байгаа хүлэмжийн хийн хэмжээгээ багасгахын тулд үйлдвэрлэлийн техник технологио шинэчлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөн хэрэглэх, цахилгаан дулааны алдагдлыг багасгах, үйлдвэрлэл хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авахыг чиглэл болгожээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулав  
Үзсэн: 1572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй