![](/uploads/201307/news/thumb/05410e7ac6678bb93396a3e78fdb5a9a_x3.jpg)
НҮБ бүх улс оронд хандан эмэгтэй хүний бэлгэ эрхтэнд мэс засал хийхээс татгалзахыг уриалсан байна.
Одоогийн байдлаар дэлхий дээр 125 сая охид бүсгүйчүүд эрүүл мэндэд хор хөнөөлтэй хэлүү тайрах мэс засал хийлгээд байгаа талаар гэж Вашингтонд тавьсан Хүүхдийн сангийн (ЮНИСЕФ) илтгэлд өгүүлсэн байна.
Тус илтгэлд сүүлийн 30 жилд эмэгтэйчүүдэд хийсэн хэлүү тайрах мэс заслын талаар, мөн ирээдүйн төлөв байдлын тухай дурдсан бөгөөд ирэх арван жилд нэмж 30 сая охины хэлүүг тайрах болно гэжээ. “ЮНИСЕФ”-ийн шинжээчид Африк, Ойрхи Дорнодын 29 оронд судалгаа хийсний эцэст 30 жилийн өмнөхтэй харьцуулахад охид арай бага хэмжээгээр ийм мэс засалд өртдөгийг тогтоожээ.
Энэ байдал Сомали, Гвиней, Жибути, Египетэд охид, бүсгүйчүүдийн хэлүүг тайрах мэс засал түгээмэл хэвээр байгаа юм. Эдгээр оронд 15-49 насны 10 эмэгтэй тутмын 9 нь ийм мэс засалд орсон байв. Түүнчлэн Чад, Гамби, Мали, Сенегал, Судан, Йеменд байдал хэвээр байна.
Хэлүү тайрах мэс засал түгээмэл хэвээр байна | ||
Үзсэн: 2233 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.