Шууд Chart

Золгүй байдлаар гурван хүн нас баржээ

2014-09-22 11:58:55

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр энэ сарын 21- 22-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1366 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 36 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Түүнчлэн энэ хугацаанд нийслэлд золгүй байдлаар нас барсан гурван хүн, дээрэмдэх нэг гэмт хэрэг, хулгайлах есөн гэмт хэрэг, залилан мэхлэх нэг гэмт хэрэг, танхайрах есөн гэмт хэрэг, зам тээврийн хэрэг 12, осол 10 гарч 13 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Золгүй байдлаар гурван хүн нас баржээ  
Үзсэн: 1301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй