Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Комиссын даргаар сонгогдсонд нь баяр хүргэж ноён Жан-Клод Юнкерт захидал илгээсэн билээ.
Жан-Клод Юнкер Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу илгээсэн захидалдаа “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа, Европын Комиссын даргаар сонгогдсонд минь баяр хүргэсэнд тань гүнээ талархаж байна. Миний бие Европын Комиссыг тэргүүлэх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажилд сонгогдсоноо нэр хүндийн хэрэг гэж үзэж байна. Манай байгууллага ойрын ирээдүйд Монгол Улстай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Ноён Жан-Клод Юнкер ирэх 11 дүгээр сарын нэгэнд Европын Комиссын даргын ажлыг албан ёсоор хүлээж авах ажээ.
Ерөнхийлөгч Европын комиссын даргад баяр хүргэжээ | ||
Үзсэн: 730 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.