Тайландын зүүн тэнгисийн эрэгт их хэмжээний боловсруулаагүй газрын тос асгарсан нь хүрээлэн буй орчин төдийгүй далайн эргийн ойрч орчмын аялал жуулчлалд аюул дагуулсан байна. Раяон мужийн тэнгисийн эргийн газрын тос дамжуулах хоолойноос 50,000 литр түүхий нефть асгарч, эрэг орчмыг будаж, далайн усруу оржээ. Орон нутгийн хэвлэлийнхний мэдээлж байгаагаар газрын тосыг усан онгоцноос дамжуулах хоолой руу зөөх үед ийнхүү асгарсан байна. Хэдий тэнгисийн цэргийнхэн далайн эргийг цэвэрлэх ажилд дайчлагдан ажиллаж байгаа ч ойр орчмынх нь аялал жуулчлалын компаниудын үйл ажиллагаанд сөрөгөөр нөлөөлж байгаа гэлээ. Учир нь Тайландын зүүн тэнгисийн эрэг дэлхийд алдартай бөгөөд жилдээ хэдэн зуун жуулчид зорин ирдэг. Гэтэл аялал жуулчлалын улирал эхэлж, ашиг орлогын үеэр ийм явдал тохиолдож, олон арван жуулчид захиалгаа буцаагаад байгаа гэнэ.
| Тайландын далайн эрэгт их хэмжээний газрын тос асгарчээ | ||
| Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.