![](/uploads/201409/news/thumb/734d7323304790d3c1fdd222a9559c4a_x3.jpg)
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар эхлүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай буюу Баялгийн сангийн тухай хуулийн төслийг иргэд, залуу хойч үеийнхэнд танилцуулах хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт болов. “NextGen” залуу мэргэжилтнүүдийн хөдөлгөөнөөс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын Баялгийн сангийн хэлтсийн дарга Б.Төгөлдөр, Эдийн засагч С.Боргил нар илтгэл тавьж, залуусын асуултад хариулсан юм.
Монголын шинэ залуу мэргэжилтэн, боловсон хүчний 200 гаруй төлөөлөл хуулийн төслийн үзэл баримтлалтай дэлгэрэнгүй танилцаж, саналаа хүргүүлсэн нь аливаа хуулийг ийнхүү нийтээр хэлэлцүүлэхийн ач холбогдлыг оролцогчдод харуулаад зогсохгүй олон талын саналыг нэгтгэхэд ач тустай байсныг зохион байгууллагчид онцолж байгаа юм.
Залуу мэргэжилтнүүд Баялгийн сангийн тухай хуулийн төслийг дэмжиж байна | ||
Үзсэн: 1608 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.