Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг холбогдох бичиг баримтын хамт УИХ-ын Бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад тов тогтоолгохоор хүргүүлжээ.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулснаар Монгол Улсын урт хугацааны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, эрдэс баялгийн нөөц шавхагдаж, эрдэс баялгийн орлого буурах үед уг бууралтын тодорхой хэсгийг нөхөх хуримтлалын санг бүрдүүлэх юм.
Баялгийн сангийн механизм нь макро эдийн засгийн менежментийн илүүтэй ухаалаг, урт хугацааны тогтолцоог бүрдүүлэн, улс орны тогтвортой хөгжлийн шинэ загварыг бий болгох аж. Үүнээс гадна хөрөнгө санхүүгийн хадгаламжийг хуримтлуулж, үе хоорондын баялгийн зөв хуваарилалтын механизмыг тогтоох юм. Мөн дэлхий дахинд болон дотоодын эдийн засагт учирч болзошгүй эдийн засаг, санхүүгийн хямралын эсрэг дархлааг сайжруулан, эрсдэлээс зайлсхийх боломжийг илүүтэй хангаж өгөх ажээ.
Баялгийн сангийн тухай хуулийн төслийн тов тогтоолгохоор хүргүүлжээ | ||
Үзсэн: 1584 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.