УИХ-ын гишүүн М.Батчимэг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын урилгаар энэ сарын 19-20-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллалаа.
Тэрээр орон нутгийн удирдлагатай уулзалт хийж орон нутгийн ажил амьдралтай танилцахын зэрэгцээ тус аймгийн төрийн алба хаагчдад Монгол Улсын гадаад орчин, дотоод бодлого хийгээд төрийн албаны шинэчлэлийн сэдвээр лекц уншжээ. Энэ үеэр М.Батчимэг гишүүн олон улсын харилцаанд бодитой өөрчлөлт гарч, Монгол Улсад сорилт, боломжийн аль аль нь зэрэг тулгарч байгаа энэ цаг үед улс төржилтөөс ангид, мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй төрийн алба буй болгохын чухлыг онцлов.
Үүнээс гадна тэрээ Говьсүмбэр аймгийн Ардчилсан нам, Нэг Ардчилал клубээс хамтран зохион байгуулсан уузалтад оролцож “Улс төрийн намын тухай хууль” болон намын шинэчлэлийн асуудлаар тус аймгийн намын гишүүдтэй санал солилцсон байна.
М.Батчимэг гишүүн Говьсүмбэр аймагт ажиллажээ | ||
Үзсэн: 1416 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.