Шууд Chart

Бааварын түлэгдсэн хэрэгт хурандааг буруутгав

2013-07-31 13:34:05

Цагдан хорих 461 дүгээр ангид хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдаалахыг завдсан хэргээр “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар өнгөрөгч 3-р сард шүүгдсэн билээ.Түүнийг шүүгдэж байх хугацаанд түүний хоригдож байсан өрөөнд гал гарсны улсаас 3-4 дүгээр зэргийн түлэгдэлт авч нэгдүгээр хороололд байрлах эмнэлэгт эмчлүүлсэн юм. Тус газарт ямар учраас гал гарсан талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхлээд байгаа.
 
Энэ хэрэгт холбогдуулан ШШГЕГ-т техник хангамж хариуцан ажиллаж байсан хурандаа М-ийг шалгасан байна. Түүнийг тус ангид шаардлага хангахгүй камер суурилуулсан хэрэгт холбогдуулан шалгажээ.Тус шалгалтаар Бааварын саатуулагдаж байсан өрөөний камер асуудалтай ажиллаж байсан нь тогтоогдсон байна.
Хурандаа М-ийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангид зааснаар буюу төрийн албан хаагч эрх мэдлээ урвуулан ашигласан гэдгээр буруутгаад байгаа ажээ.
 

Торуулбал:Баавар өрөөнийхөө залуутай муудалцсан учир түүнийг тусгай камер луу шилжүүлсэн юм. Гэвч удалгүй тусгай камерийн өрөөнд гал гарснаар тэрээр түлэгдэж, сэхээнд хүргэгдсэн билээ.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Бааварын түлэгдсэн хэрэгт хурандааг буруутгав  
Үзсэн: 1398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй