Шууд Chart

Гадаад хэргийн сайд нартай уулзав

2014-09-23 09:38:39

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд Азид хамтын ажиллагааг бэхжүүлэх яриа хэлэлцээнд оролцогч улсуудын  Гадаад хэргийн сайд нартай  есдүгээр сарын 23-ны өдөр Нью Йорк хотноо уулзжээ. 

Ази тивийн 12 улс 2002 онд эхлүүлсэн Азид хамтын ажилагааг бэхжүүлэх яриа хэлэлцээнд эдүгээ тус тивийн 31 улс оролцдог бөгөөд Саудын Арабын Вант Улсын Гадаад хэргийн сайд тэргүүлж байгаа юм. Эдгээр улс Ази тивд эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих, харилцан тэгш боломж олгох замаар хамтдаа хөгжихөд чиглэсэн санал санаачилгуудыг дэвшүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замуудын талаар санал солилцлоо.
 
Сайд  Л.Болд уг уулзалтад  хэлсэн үгэндээ Монгол Улс хүний хөгжил, боловсролын асуудалд чухалчлан анхаардаг бөгөөд Бичиг үсгийн боловсролын НҮБ-ын арван жилийг санаачилсан болохыг тэмдэглээд Монгол  Улсын Засгийн газар Азид хамтын ажиллагааг бэхжүүлэх яриа хэлэлцээнд оролцогч орнуудын боловсролын  салбарын мэргэжилтнүүдийн семинарийг 2015 онд өөрийн оронд зохион байгуулах чиглэлээр  ажиллахаар  төлөвлөж байгааг мэдээлэв.
 
Энэ үеэр сайд нар Саудын Арабын Вант Улсад 2014 оны 11 дүгээр сарын 25–нд Азид хамтын ажиллагааг бэхжүүлэх яриа хэлэлцээнд оролцогч орнуудын сайд нарын 13 дахь удаагийн уулзалтаас Боловсролын салбарт хамтын ажиллах Рядын Тунхаглал гаргахаар шийдвэрлэжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Гадаад хэргийн сайд нартай уулзав  
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй