Шууд Chart

Куба улсын Гадаад хэргийн сайдтай уулзав

2014-09-23 09:41:50

Сайд Л.Болд Бүгд Найрамдах Куба Улсын Гадаад хэргийн сайд Бруно Эдуардо Родригез Парильятай өчигдөр Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы үеэр уулзаж хоёр орны харилцаа, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар ярилцаж санал бодол солилцлоо.

Тэрээр Монгол Улс Куба Улстай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгч ирснийг уулзалтын эхэнд тэмдэглэж, энэхүү уламжлалт, найрсаг харилцааг цаашид идэвхжүүлэх, чингэхдээ боловсрол, спорт төдийгүй эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлсний дээр хоёр орны харилцааг эрчимтэй хөгжүүлэх, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход дээд, өндөр түвшний айлчлал чухал ач холбогдолтойг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээд, өндөр түвшинд яриа хэлэлцээг эхлүүлэх зорилгын үүднээс Куба Улсын Ерөнхийлөгч Рауль Кастрог Монголд Улсад айлчлахыг урьсан урилгыг Куба Улсын Гадаад хэргийн сайдад гардууллаа.

Сайд нар Монгол, Кубын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах арга замыг эрэлхийлж ажиллахаар тохиролцсон бөгөөд олон талт хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын хүрээнд цаашид ч үр бүтээлтэй хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлж байх асуудлыг хөндөн ярилцав.
 
Монгол Улс, Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой  ирэх 2015  онд тохиох юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Куба улсын Гадаад хэргийн сайдтай уулзав  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй