Шууд Chart

“Эх орон-36” хөтөлбөр өндөрлөлөө

2014-09-23 10:17:09

Хүүхэд өсвөр үеийнхнийг зөв хүн болгон төлөвшүүлэх, эх орноо хайрлах,эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тэсвэр хатуужил, эр зоригтой, өрсөлдөх чадвартай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Эх орон-36” хөтөлбөрийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Боловсролын газар, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Соёл,Спорт аялал жуулчлалын газартай хамтран хэрэгжүүлжээ.

"Эх орон-36" орон нутгийн сургагч бэлтгэх дөрөв дэх удаагийн сургалтад 16 сумын, 14-17 насны 138 хүүхэд, хамтран зохион байгуулагч байгууллагын 41 ажилтан албан хаагч, боловсролын нийгмийн ажилтнуудын төлөөлөл нийт 207 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна.

Арга хэмжээнд оролцсон хүүхдүүд Миний эх орон, Энхийн төлөө, Эр зоригийн шалгуур, Эх орон дуудсан цагт, Оюуны ундраа зэрэг таван төвүүдээр аялан эх орноо хайрлан хамгаалах, бусаддаа анхны тусламжийг хэрхэн үзүүлэх, босоо, дөрвөлжин бичгийн гайхамшигийг ойлгуулан, мөн багаар ажиллах, хамтын үйл ажиллагааны давуу талыг ойлгуулсан гэж зохион байгуулагчид үзжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Эх орон-36” хөтөлбөр өндөрлөлөө  
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй