![](/uploads/201409/news/thumb/7ece3f19836d08432acf43cae4c1682a_x3.jpg)
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын Ахмад багш нарын холбоотой хамтран зохион байгуулах Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалтыг ирэх бямба гарагт Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү арга хэмжээнд боловсролын салбарт ажиллаж байсан 350 гаруй багш нар оролцох бөгөөд Монголын багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалтыг нээж Монголын Ахмад багш нарын холбооны тэргүүн, профессор Д.Амар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар үг хэлж, бүтээлч багш нарт шагнал гардуулах юм байна.
Ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт болно | ||
Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.