Шууд Chart

Дэвид Коэн Өмнөд Солонгост айлчилж байна

2013-07-31 13:40:22

АНУ-ын сангийн яамны дэд сайд Дэвид Коэн Сөүл хотноо Умардын асуудлыг хэлэлцэхээр тус улсын гадаад хэргийн дэд сайд Ким Кю Хюнтай уулзсан байна. БНСУ-ын засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлж байгаагаар Дэвид Коэн тус улсад хийх 2 өдрийн айлчлалынхаа хүрээнд Панамд саатуулагдсан Умардын ачаа тээврийн хөлөг онгоц болоод бусад асуудлуудын тухай хэлэлцнэ гэлээ. Тэрээр “Бид Умард Солонгосын хууль бус үйл ажиллагаанууд, цөмийн зэвсгийг улам хөгжүүлж байгаа бодит байдлуудыг харсаар байна” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Мөн тэрээр БНАСАУ-ын их удирдагч Ким Чен Ирийн орыг залгамжилсан залуу удирдагч Ким Чен Уны улс төрийн бодлогыг буруутгаж, Өмнөд Солонгос болон АНУ-ын эсрэг үзэл бодол баримталж байгаад шүүмжилсэн юм. Жил бүр Солонгосын хойгт АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт болдог, энэ жилийн 2-р сард болсон сургуулилтын үеэр Умард Солонгос түүнийг нь эсэргүүцэж, хоёр Солонгосын хамтын харилцааны бэлгэдэл болсон Кэсон аж үйлдвэрийг зогсоосон юм. Мөн Дэвид Коэн Панамд саатуулагдсан Умардын ачаа тээврийн хөлөг онгоцыг буруутгаж, олон улсын хууль дүрмийг зөрчсөн гэлээ. Тэрээр өчигдөр Японд айлчлах үеэрээ мөн л Умардын эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авах тухайгаа мэдэгдсэн юм. Өмнөд Солонгост хийж буй айлчлалынхаа дараагаар зүүн Өмнөд Азийн орнууд болох Сингапур, Малайз зэрэг орнуудад айлчлах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэвид Коэн Өмнөд Солонгост айлчилж байна  
Үзсэн: 11445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй